Хойд Солонгосын сайд Монголд айлчлал хийж байгаа юу
2016 оны 2 сарын 19

Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Су Ёныг өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол, Швейцарь руу айлчлал хийж байгаа гэж тус улсын хэвлэлүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдэгдсэн талаар “KCNA” агентлаг мэдээлжээ.
Гэхдээ Ри Су Ёныг ямар зорилгоор Монголд айлчилж байгаа тухай хэвлэлд дурдаагүй байна. Харин Швейцарийн талаар бичихдээ сайдыг Женевт болох НҮБ-ын хуралд оролцоно гэж мэдээлсэн байна. Уг мэдээллийг НҮБ-ээс баталж, хойд Солонгосын Гадаад хэргийн сайд энэ сарын 29-нд Женев хотноо эхлэх НҮБ-ын хүний эрхийн хуралд оролцоно гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29086
0 эможи