БНХАУ-руу мах экспортолж эхэллээ

2016 оны 2 сарын 19

БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газар Монгол Улсын баруун таван аймгаас үхэр, хонь, ямааны мах БНХАУ-д экспортлохыг зөвшөөрсөн. Тэгвэл өнөөдөр Монгол Улс албан ёсоор БНХАУ руу мах экспортолж эхэллээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн “Мон-Тува” компани Бургастайн боомтоор дамжуулан Хятад руу 16 тонн хонины боловсруулсан мах экспортолсорн байна.

“Мон Тува”, “Завханы хүнс”, “Хөвсгөл мах маркет” гэсэн компаниуд БНХАУ руу мах экспортлох зөвшөөрлийг авсан бөгөөд өнөөдрөөс эхлэн үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг Хятад руу экспортлохоор болж буй аж.

Тиймээс баруун таван аймгийн малчид, иргэд мал, махаа эдгээр компаниудын үйлдвэрт нийлүүлэх боломжтой юм.

Дашрамд өгүүлэхэд манай улс БНХАУ-ын 13 боомттой хиллэдэг бөгөөд Говь-Алтай аймгийн Бургастайн боомт нь баруун таван аймгийн нутаг дэвсгэртэй хамгийн ойр байрладаг байна. Мөн Бургастайн боомт нь Хятадын хамгийн өндөр махны хэрэглээтэй муж, аймгуудтай ойр хиллэж байгаагаараа онцлог юм. Гэвч Бургастайн боомт тэгш саруудад нээгдэж, үйл ажиллагаа явуулж иржээ. Харин цаашид Хятад руу мах экспортлох гол хилийн боомт болох учраас байнгын ажиллагаатай болгох талаар Монгол, Хятадын Засгийн газар хооронд ярилцахаар болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29076
0 эможи
keyboard_arrow_up