Монголбанкинд өгсөн, хөндлөнгийн шинжээчдийн авлигын үнэлгээг танилцуулав

2016 оны 2 сарын 19

Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн өгсөн үнэлгээг танилцуулах, 2016 оны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Авлигатай тэмцэх газраас тухайн байгууллагын удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнуудтай биечлэн уулздаг.

Энэ удаагийн уулзалтыг өнөөдөр Монголбанкинд зохион байгуулав. 

Уулзалтад Монголбанкны Тамгын газрын захирал Д.Чимэд-Юндэн, Хууль эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдлийн газрын захирал Х.Дэлгэр, Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат болон “МDS and Khanleks” ХХН-ийн партнер Д.Дүгэржав, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд оролцлоо. 

Монголбанкны авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээг танилцуулаад цаашид анхаарах асуудал, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болов гэж АТГ-аас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29062
0 эможи
keyboard_arrow_up