Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтэц, орон тоог шинэчлэн батлав

2016 оны 2 сарын 18

Нийслэлийн Засаг дарга А/121 дүгээр захирамж гаргаж, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталлаа.
Бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, цалин хөлс, нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоож ажиллахыг “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газарт  үүрэг болгов. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29004
0 эможи
keyboard_arrow_up