Хүүхдийн автобусны стандарт батлагджээ

2014 оны 5 сарын 13

Зам, тээврийн яам, нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих шаардлага” стандарт боловсруулж, Стандартчиллын үндэсний зөвлөлөөр батлуулжээ. 

Энэхүү стандарт нь есөн бүлэг, 89 заалттай аж. Стандартад хүүхдийн автобус нь 10-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөл хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн байхаар зааж өгсөн байна. Мөн тээвэрлэгч байгууллага нь эрх бүхий байгууллагатай хүүхэд тээвэрлэх гэрээ байгуулна гэж тусгажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2898
0 эможи
keyboard_arrow_up