Хөдөлгөөнт холбооны 3G ба 4G сүлжээний харьцуулалт

4G сүлжээ нь хөдөлгөөнт холбооны 4 -р үеийн систем юм. Энэхүү сиситем нь онолын хувьд хэрэглэгч өндөр хурдтай хөдлөж байх үед 100 Mbps, харин хэрэглэгч хөдөлгөөнгүй үед 1 Gbps хурдаар өгөгдлийг дамжуулдаг.
4G сүлжээний онцлог болон давуу тал:
1. Өмнөх үеийн сүлжээнүүдээс илүү хурдтай
2. 3G сүлжээ нь яриа болон өгөгдлийг тус тусад нь дамжуулдаг бол 4G сүлжээ нь интернэт протоколд суурилсан тул өгөгдөл яриа зэргийг зэрэг дамжуулах чадвартай.
3. Сүлжээ хоорондын шилжилт тасалдалгүйгээр хийдэг
4. Илүү олон тооны хэрэглэгчтэй нэгэн зэрэг холболт хийх боломжтой
5. Зэрэгцээ болон цуваа холболт үүсгэх чадвартай
6. Өндөр хурдтай ажилладаг алгоритмуудтай
7. Ухаалаг антенатай
8. Алдаа засалтын код хамт дамжуулдаг
9. All IP сүлжээг дэмжинэ.
10. Нууцлал хамгаалалт өндөртэй
11. IPv6 сүлжээг дэмждэг









