Жолооны шар үнэмлэхийг зайлшгүй солих шаардлагатай

2016 оны 2 сарын 18

2006 оноос өмнө жолооч болсон иргэдэд жолоодох эрхийн шар үнэмлэхийг олгож байсан. Тэгвэл тус үнэмлэхийг зайлшгүй солих хэрэгтэй аж. Гэхдээ шар үнэмлэхтэй жолооч нарыг торгож байна гэх яриа гарсан нь худал хэмээн ЦЕГ-ын Лицензийн төвийн дэд дарга П.Эрдэнэбат хэллээ.

Тэрбээр “Жолооч нартаа анхааруулж хэлэхэд, хуучин шар үнэмлэхээ зайлшгүй солих хэрэгтэй. Хэдийгээр хуучин үнэмлэхтэй жолоочийг торгох эрх ЗЦГ-т байхгүй ч, торгохгүй гээд хуучин үнэмлэхтэйгээ яваад байж болохгүй. Тиймээс Лицензийн төвд өөрийн биеэр ирж, аль эсвэл банкны дансанд гүйлгээ хийн захиалгаа өгөх ёстой. Өөрийн биеэр ирэх бол иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгал, шар үнэмлэхийн хуулбар, мөнгө тушаасан баримтаа авчирна. Харин дансаар харьцах бол Төрийн сан банкны 900012408 дансанд 12500 төгрөг тушаах ёстой. Ингэхдээ гүйлгээний утганд үнэмлэхийн  мөнгө хэмээн бичээд  баримтаа авна” гэсэн юм.

Хуучин үнэмлэхээ солих жолооч нарын шинэ үнэмлэх ажлын долоо хоногт багтан гарах ажээ.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28964
0 эможи
keyboard_arrow_up