ШИНЭЧЛЭЛ: Орон нутгийн мэдээллийг гар утсаар нь хүргэнэ

2014 оны 5 сарын 13

Төрийн захиргааны анхан шатны нэгжийн талаар Монгол Улс түүхэндээ хоёр удаа томоохон өөрчлөлт хийж байв. Монгол төрийн уламжлалт зохион байгуулалтын суурь нэгж байсан 1692 багийг 1959 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 129-р зарлигаар татан буулгаж, нэгдлийн бригад, ХАА-н фермүүд болгожээ. Энэ өөрчлөлтөөр баг нь төрийн үйлчилгээг иргэддээ хүргэх засаглалын нэгж биш малын бүтээгдэхүүн түүхий эдийг шуурхай хураах аж ахуйн захиргаа болсон гэж судлаачид дүгнэжээ. 33 жилийн дараа 1992 онд ардчилсан Үндсэн хуулиар “баг” гэсэн нэгжээ буцаан сэргээсэн ч нэрийг нь монголчилсноос өөр шинэчлэлт болж чадаагүй юм. Энэ нь төрийн шаталсан нэгжүүдийн чиг үүргийн давхардал болон орхигдол, багт харъяалагдах өрхийн тоо, нутаг дэвсгэрийн хуваарилалт гэх мэт олон хүчин зүйлээс хамааралтай. Баг, хорооны ажил зөв гольдролд орвол төрийн бодлого дунд, доод шатанд замхрахаа болино, хязгаар нутаг, төв суурингийн иргэддээ адил тэгш үйлчилгээ хүргэдэг болно гэж үзээд Засгийн газраас шинэчлэлийн бодлого боловсруулж байна. Орон нутгийнхны санал бодлыг сонсч шинэчлэлийн бодлогод тусгах “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг өнөөдөр Дорноговь аймагт боллоо. Хэлэлцүүлэгт Дорноговийн 60, Говьсүмбэр аймгийн 10 багийн Засаг дарга оролцлоо.
Төрийн ажлыг хөдөөд удаашруулдаг, чанаргүйжүүлдэг асуудал голдуу төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажилладгаас хамаардаг. Баг дээр шийдсэн асуудал суманд очоод саналын тоогоор унадаг, хариуцсан яам агентлагийн мэргэжилтэн нь орон нутагт ажилласаар байтал газрын, малын, машины, хүн амын орлогын, бууны, нохойн, улаан загалмайн гэх мэт олон төрлийн татвар мөнгө хураахаас эхлээд айл малаа зарахад им тамга, зүсийг нь тодорхойлсон бичиг хийж өгөх хүртэлх өөр өөр төрлийн ажил гүйцэтгэдэг. Шилжилт хөдөлгөөний хасалт, бүртгэлийг оновчтой шийдэхгүй бол хөдөөд зохиомол салалт элбэгшиж байна, зэргэлдээ сум, багийн хилийн цэстэй холбоотой маргааныг дээш тавьдаг ч шийдвэрлэгддэггүй, говийн бүсэд тодорхой бодлого баримтлахгүй бол малчингүй болоход ойрхон боллоо гэж оролцогчид хөндлөө.

Дорноговь аймаг 60 багтай. Үүний 5 нь аймгийн төвийн, 17 нь сумын төвийн, 38 нь малчдын хотонд ойрхон ажилладаг хөдөөгийн баг юм. Төвийн багууд нь 2800-5100, хөдөөгийнх нь 900-1500 хүнтэй байна. Багийн Засаг дарга нарын 50 хувь нь дээд боловсролтой, ихэнх нь удаа дараа томолигдсон туршлагатай албан хаагчид. 6 удаа томилогдсон, өөрөөр хэлбэл Монголын ардчиллын түүхтэй чацуу хугацаанд энэ ажлыг хашиж буй Засаг дарга ч байна. Дэд бүтэц харьцангуй хөгжсөн энэ аймгийн бүх баг багийн төвтэй, 26 нь багийн эмч ажиллах өрөө тасалгаатай. Цахилгааны байнгын эх үүсвэрт 17 баг холбогдсон бол 11 баг цахилгаан мотортой, 6 нь нар салхины цахилгааны эх үүсвэртэй гэнэ. “Хөдөөгийн багийн Засаг дарга нараа албаны унаагаар бүрэн хангасан. Өнгөрсөн сард гэхэд 30 багийн даргын хятад мотоциклыг туулах чадвар сайтай, чанартай ямаха мотоциклоор сольж өглөө. Үүрэн холбооны сүлжээ бүх багт орсон учраас хөдөөгийн дарга нарын ажлын нөхцөл манайд харьцангуй сайн” гэж аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэллээ. Говьсүмбэрт хөдөөгийн багийн зовлон харьцангуй бага учраас хангамжийн талаар бараг хөндсөнгүй.

 Багийн өрхүүдийг хөрөнгө, хөдөлмөрөөр нь хоршуулбал үр дүнтэйг Дорноговийнхон харуулжээ

Хангамжаас гадна багууд захиран зарцуулах өөрийн мэдлийн мөнгө хөрөнгөтэй болохыг аймгийн удирдлагууд дэмждэг байна. Үүний үр дүнд Дорноговь аймгийн 8 сумын 11 баг өөрийн сантай, 100-350 толгой мал, 250 мянгаас 18,5 сая төгрөгийн хуримтлалтай байна. Хуримтлал үүсгэж үр дүнтэй ажилласан Мандах сумын Өехий багийн Засаг дарга М.Эрдэнэхуягийн туршлагаас жишээ татъя.
120 өрхтэй, 403 хүн амтай Өехий багийнхан мал, арьс шир, ноолуур борлуулсан орлогоосоо нийлж хуримтлуулсаар одоо сандаа 231 толгой мал, 18,5 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй байна. Энэ хөрөнгөө аргагүй гачигдалтай иргэддээ тусламж дэмжлэг үзүүлэх, мал сүргийг гэнэтийн халдлагаас хамгаалах, шинээр худаг гаргах, өвс тэжээл нөөцлөх болон багийн аж ахуйн зардалд зориулдаг гэнэ. “Хөрөнгө хүчээ нэгтгэхэд зөв зохион байгуулалт гол хөшүүрэг болдог. Манай багийн айл өрхүүд 2010 оноос өмнө аравтын, түүнээс хойш малчны бүлгийн зохион байгуулалтаар ажиллаж байна. Одоо манай багийн бүх өрх дөрвөн бүлэгт харъяалагдан бие биедээ дэм болж амьдардаг. Орлогын түвшин ялгаатай айл өрхүүд хөдөлмөрөөрөө хорших нь хамгийн үр дүнтэй арга юм билээ” гэж багийн Засаг дарга М.Эрдэнэхуяг ярилаа. Бүх өрхөө ажил хөдөлмөрөөр нь хоршуулсан, дундын сан байгуулж яаралтай хэрэгцээтэй үед иргэддээ буцалтгүй тусламж, зээл олгодог болсон нь баг болж ажиллаж, амьдрахын нэг том үлгэр жишээ болжээ.

Орон нутгийн мэдээллийг гар утсаар нь хүргэнэ

Хөдөөгийн иргэд Төрийн ордонд болж байгаа үйл явдлыг өдөр цагийн дарааллаар нь авдаг, харин орон нутагтаа юу болж байгааг мэддэггүй. Үүнийг шийдэхийн тулд Дорноговь аймгийн удирдлагууд нэгэн шинэ үйлчилгээг удахгүй нэвтрүүлэх гэж байна. Аймгийнхаа өрх бүрт гар утсаар нь дамжуулаад орон нутгийн чанартай шийдвэр, цаг үеийн мэдээлэл хүргэхээр техникийн шийдлийг нь хийж, иргэдийн гар утасны дугаарын сан үүсгэжээ. Багийн Засаг дарга нарын ажлыг ТҮЦ машин ихээхэн хөнгөвчилж байгаа бол энэ үйлчилгээ иргэдэд мэдээлэл хүргэх ажлаас нугалах юм байна гэж анхан шатны нэгжийн удирдлагууд ихээхэн таатай байна.

 

 

Төрийн захиргааны анхан шатны нэгжийн талаар Монгол Улс түүхэндээ хоёр удаа томоохон өөрчлөлт хийж байв. Монгол төрийн уламжлалт зохион байгуулалтын суурь нэгж байсан 1692 багийг 1959 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 129-р зарлигаар татан буулгаж, нэгдлийн бригад, ХАА-н фермүүд болгожээ. Энэ өөрчлөлтөөр баг нь төрийн үйлчилгээг иргэддээ хүргэх засаглалын нэгж биш малын бүтээгдэхүүн түүхий эдийг шуурхай хураах аж ахуйн захиргаа болсон гэж судлаачид дүгнэжээ. 33 жилийн дараа 1992 онд ардчилсан Үндсэн хуулиар “баг” гэсэн нэгжээ буцаан сэргээсэн ч нэрийг нь монголчилсноос өөр шинэчлэлт болж чадаагүй юм. Энэ нь төрийн шаталсан нэгжүүдийн чиг үүргийн давхардал болон орхигдол, багт харъяалагдах өрхийн тоо, нутаг дэвсгэрийн хуваарилалт гэх мэт олон хүчин зүйлээс хамааралтай. Баг, хорооны ажил зөв гольдролд орвол төрийн бодлого дунд, доод шатанд замхрахаа болино, хязгаар нутаг, төв суурингийн иргэддээ адил тэгш үйлчилгээ хүргэдэг болно гэж үзээд Засгийн газраас шинэчлэлийн бодлого боловсруулж байна. Орон нутгийнхны санал бодлыг сонсч шинэчлэлийн бодлогод тусгах “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг өнөөдөр Дорноговь аймагт боллоо. Хэлэлцүүлэгт Дорноговийн 60, Говьсүмбэр аймгийн 10 багийн Засаг дарга оролцлоо.

Төрийн ажлыг хөдөөд удаашруулдаг, чанаргүйжүүлдэг асуудал голдуу төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажилладгаас хамаардаг. Баг дээр шийдсэн асуудал суманд очоод саналын тоогоор унадаг, хариуцсан яам агентлагийн мэргэжилтэн нь орон нутагт ажилласаар байтал газрын, малын, машины, хүн амын орлогын, бууны, нохойн, улаан загалмайн гэх мэт олон төрлийн татвар мөнгө хураахаас эхлээд айл малаа зарахад им тамга, зүсийг нь тодорхойлсон бичиг хийж өгөх хүртэлх өөр өөр төрлийн ажил гүйцэтгэдэг. Шилжилт хөдөлгөөний хасалт, бүртгэлийг оновчтой шийдэхгүй бол хөдөөд зохиомол салалт элбэгшиж байна, зэргэлдээ сум, багийн хилийн цэстэй холбоотой маргааныг дээш тавьдаг ч шийдвэрлэгддэггүй, говийн бүсэд тодорхой бодлого баримтлахгүй бол малчингүй болоход ойрхон боллоо гэж оролцогчид хөндлөө.

Дорноговь аймаг 60 багтай. Үүний 5 нь аймгийн төвийн, 17 нь сумын төвийн, 38 нь малчдын хотонд ойрхон ажилладаг хөдөөгийн баг юм. Төвийн багууд нь 2800-5100, хөдөөгийнх нь 900-1500 хүнтэй байна. Багийн Засаг дарга нарын 50 хувь нь дээд боловсролтой, ихэнх нь удаа дараа томолигдсон туршлагатай албан хаагчид. 6 удаа томилогдсон, өөрөөр хэлбэл Монголын ардчиллын түүхтэй чацуу хугацаанд энэ ажлыг хашиж буй Засаг дарга ч байна. Дэд бүтэц харьцангуй хөгжсөн энэ аймгийн бүх баг багийн төвтэй, 26 нь багийн эмч ажиллах өрөө тасалгаатай. Цахилгааны байнгын эх үүсвэрт 17 баг холбогдсон бол 11 баг цахилгаан мотортой, 6 нь нар салхины цахилгааны эх үүсвэртэй гэнэ. “Хөдөөгийн багийн Засаг дарга нараа албаны унаагаар бүрэн хангасан. Өнгөрсөн сард гэхэд 30 багийн даргын хятад мотоциклыг туулах чадвар сайтай, чанартай ямаха мотоциклоор сольж өглөө. Үүрэн холбооны сүлжээ бүх багт орсон учраас хөдөөгийн дарга нарын ажлын нөхцөл манайд харьцангуй сайн” гэж аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэллээ. Говьсүмбэрт хөдөөгийн багийн зовлон харьцангуй бага учраас хангамжийн талаар бараг хөндсөнгүй.

 

Багийн өрхүүдийг хөрөнгө, хөдөлмөрөөр нь хоршуулбал

үр дүнтэйг Дорноговийнхон харуулжээ

Хангамжаас гадна багууд захиран зарцуулах өөрийн мэдлийн мөнгө хөрөнгөтэй болохыг аймгийн удирдлагууд дэмждэг байна. Үүний үр дүнд Дорноговь аймгийн 8 сумын 11 баг өөрийн сантай, 100-350 толгой мал, 250 мянгаас 18,5 сая төгрөгийн хуримтлалтай байна. Хуримтлал үүсгэж үр дүнтэй ажилласан Мандах сумын Өехий багийн Засаг дарга М.Эрдэнэхуягийн туршлагаас жишээ татъя.

120 өрхтэй, 403 хүн амтай Өехий багийнхан мал, арьс шир, ноолуур борлуулсан орлогоосоо нийлж хуримтлуулсаар одоо сандаа 231 толгой мал, 18,5 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй байна. Энэ хөрөнгөө аргагүй гачигдалтай иргэддээ тусламж дэмжлэг үзүүлэх, мал сүргийг гэнэтийн халдлагаас хамгаалах, шинээр худаг гаргах, өвс тэжээл нөөцлөх болон багийн аж ахуйн зардалд зориулдаг гэнэ. “Хөрөнгө хүчээ нэгтгэхэд зөв зохион байгуулалт гол хөшүүрэг болдог. Манай багийн айл өрхүүд 2010 оноос өмнө аравтын, түүнээс хойш малчны бүлгийн зохион байгуулалтаар ажиллаж байна. Одоо манай багийн бүх өрх дөрвөн бүлэгт харъяалагдан бие биедээ дэм болж амьдардаг. Орлогын түвшин ялгаатай айл өрхүүд хөдөлмөрөөрөө хорших нь хамгийн үр дүнтэй арга юм билээ” гэж багийн Засаг дарга М.Эрдэнэхуяг ярилаа. Бүх өрхөө ажил хөдөлмөрөөр нь хоршуулсан, дундын сан байгуулж яаралтай хэрэгцээтэй үед иргэддээ буцалтгүй тусламж, зээл олгодог болсон нь баг болж ажиллаж, амьдрахын нэг том үлгэр жишээ болжээ.

- See more at: http://zasag.mn/news/view/5508#sthash.48NKmwOG.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2896
0 эможи
keyboard_arrow_up