“Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх суллагджээ
2016 оны 2 сарын 17

"Цэвэр агаар сан"-гийн захирлаар ажиллаж байсан Н.Хүрэлсүхийг АТГ-аас шалгаж, шүүхээс төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг завшсан, албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учруулсан, хуурамч бичиг баримт, тамга тэмдэг үйлдэж ашигласан гэх үндэслэлээр найман жилийн хорих ял оноосон юм.
Харин Ерөнхий нягтлан бодогч М.Хуланд долоон жилийн хорих ял оноосон билээ. Тэгвэл “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгийг завшсан хэргээр тус сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч М.Хулан нар Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан талаар эх сурвалж хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









28956
0 эможи