Монгол Улсад үүрэн холбооны 4G үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой боллоо

2016 оны 2 сарын 17

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 1 дүгээр хуралдаанаар Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйл, МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаалаар баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбоо (ДҮХХ)-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл” болон тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл” зэрэг баримт бичгийн дагуу Монгол Улсад үүрэн холбооны 4G LTE/LTE-A үйлчилгээг эрхлэх хүсэлт ирүүлсэн үйлчилгээ эрхлэгчид болох Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК-д тус тус олголоо.

4G LTE технологи нь хэрэглэгчдэд бодит, өндөр хурдтай хөдөлгөөнт өргөн зурвасын интернетийг 4G үйлчилгээ дэмждэг гар утас, таблет болон зөөврийн компьютерээр авах боломжийг бүрдүүлнэ. 4G LTE үйлчилгээ нь одоогийн 3G үйлчилгээнээс хамгийн багадаа 5-7 дахин илүү хурдтай юм

Одоогоор Жи-Мобайл ХХК нь уг үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зөвшөөрлийн хүсэлт ирүүлээгүй байгаа бөгөөд хүсэлт ирүүлсэн тохиолдолд шийдвэрлэх боломжтой юм.

Дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем 4G LTE/LTE-A үйлчилгээнд радио давтамж ашиглах зөвшөөрлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд олгосон байдал:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28937
0 эможи
keyboard_arrow_up