Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өсчээ

2016 оны 2 сарын 16

Статистикийн газраас өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засаг  2016 оны нэгдүгээр сарын байдлаар ямар байгаа талаар мэдээллээ. Тус газраас өгсөн мэдээллээр бүртгэлтэй ажилгүй иргэд энэ оны нэгдүгээр сарын эцэст 34.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1200-гаар буюу 3.3 хувиар буурсан байна. Гэвч арванхоёрдугаар сарынхаас 1800 хүнээр буюу 5.54 хувиар өсчээ. 

Ажиллах хүчний 2015 оны дөрөвдүгээр улирлын судалгааны дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1164.1 мянга болжээ. Үүний 624.6 мянга буюу 53.7 хувь нь эрэгтэй, 539.5 мянга буюу 46.3 хувь нь эмэгтэйчүүд байгаа ажээ. 

Судалгааны дүнгээр 2015 оны дөрөвдүгээр улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 96.5 мянга байсан байна. Үүний 56.4 мянга буюу 58.4 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол 40.1 мянга буюу 41.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн төвшин 8.3 хувь байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28922
0 эможи
keyboard_arrow_up