Өнөө маргааш өдөртөө хүйтний эрч суларна

2016 оны 2 сарын 16

2016 оны 02 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  

    Баруун болон төвийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр ширүүснэ. Завхан голын эхээр 30-35 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус,  Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт16 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2016 оны 02 дугаар сарын 17-ноос 02 дугаар сарын 21-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:   

    17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 18-19-нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст  хүйтэрнэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28873
0 эможи
keyboard_arrow_up