Өндөр албан тушаалтнууд 100 хувь хөрөнгө орлогоо мэдүүлжээ
2016 оны 2 сарын 16

Төрийн албан хаагч болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх хуулийн хугацаа өчигдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдөр албан ёсоор мэдээлэл өгнө гэж байгаа юм. Өчигдрийн байдлаар нийт 38 мянга 906 албан хаагч мэдүүлгээ өгчээ. Ингэснээр ХОМ-ийн явц 98,5 хувьтай байгааг АТГ-аас мэдээлсэн билээ. Мөн 269 төрийн өндөр албан тушаалтан мэдүүлгээ өгсөн нь 100 хувийн биелэлттэй байгаа аж. Ирэх гуравдугаар сарын 1-нд орно нутгийн албан хаагчдын ХОМ-ийг нэгтгэж иргэдэд танилцуулна. Энэ хугацаанд мэдүүлэг өгөөгүй албан тушаалтнууд мэдүүлгээ өгвөл хугацаа хоцорсныг тэмдэглэж олон нийтэд мэдээлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









28872
0 эможи