НӨАТ: Сугалаагаар 3543 азтан тодров

2016 оны 2 сарын 16

НӨАТ-ын ээлжит сугалаа хоёрдугаар сарын 14-ний өдөр болж, 3543 азтан тодорчээ.
Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 250 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд хамгийн ихдээ 3 хүн тус бүр дөрвөн сая төгрөг хожсон байна. Мөн 34 азтан 500 мянган төгрөг, 335 азтан 100 мянган төгрөг, 3,171 азтан 20 мянган төгрөгийн эзэн болсон байна.
ГТЕГ-ын НӨАТ-ын урамшуулал, сугалааны нэгжээс мэдээлснээр энэ оныг дуустал Супер азтан тодрохгүй бол жилийн эцсээр шагналын сан 950 сая төгрөг болох юм. Дараагийн сугалаа энэ сарын 28-нд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28861
0 эможи
keyboard_arrow_up