Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

2016 оны 2 сарын 16

Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ бүртгэл орон даяар эхэллээ. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 36 мянга 207 сурагч төгсөх бөгөөд өнгөрсөн жилийн төгсөгч нартай нийлээд ойролцоогоор 40 мянга орчим сурагч ЭЕШ-ыг өгнө гэж салбар яам болон Боловсролын үнэлгээний төв тооцжээ. Энэ жилийн шалгалтын онцлог нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ЕБС төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилготой элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. ЭЕШ-ын хариултын хуудасны загварыг өөрчилсөн бөгөөд хариултын хуудсыг бөглөхдөө балын харандаагаар бөглөх юм байна.

Боловсрол соёл шинжлэх ухааны яамны /БСШУЯ/ статистик мэдээллийг үндэслэн энэ жил 12 дугаар анги төгсөгчдийн мэдээллийг ЭЕШ-ын онлайн бүртгэлийн программд регистрийн дугаараар оруулжээ. ЭЕШ-ын Монгол хэл, Англи хэл, Орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг нэмж оруулах аж.

 БСШУЯ-наас энэ сардаа багтаан нийслэлийн бүх ЕБС-иуд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулах аж. Түүнчлэн шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас зэргийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ирэх тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусах юм. Бүртгэлийн хугацаанд багтааж бүртгүүлэхийг БСШУЯ болон Боловсролын үнэлгээний төв  /БҮТ/-өөс анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28860
0 эможи
keyboard_arrow_up