Цэц их суудлаар хуралдана

2016 оны 2 сарын 16

Нэр бүхий иргэд 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр  Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлан гаргахдаа Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллээр үүссэн маргааныг хянан хэлэлцэх Цэцийн их суудлын хуралдаан 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28857
0 эможи
keyboard_arrow_up