Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 2 сарын 16

09:30 цагт: ХАХНХЯ, НҮБ, ОБЕГ хамтран зудад нэрвэгдсэн хөдөөгийн малчдад зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн багцуудыг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа ОБЕГ-ын хурлын танхимд болно. Утас: 353501


11:00 цагт: Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг арилжаалах асуудлын талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11:00 цагт: "Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөрийн хүрээнд ХУД-ын ЗДТГ, Монголын Роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран дүүргийн аварга шалгаруулах "ЛЕГО РОБОT" тэмцээнийг 130-р бага сургууль /15-р хороо Рапид хорооллын зүүн талд/ дээр зохион байгуулна.  Утас:88085801


11.00 цагт: Засгийн газрын III байрны 320 тоотод /хуучнаар статистикийн хорооны байр/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаарх хэвлэлийн бага хурал болно. Утас: 261502, 99155044


11.30 цагт: Уул уурхайн яам, Японы шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн байгууллагатай хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтийн төслийн танилцуулга болон санамж бичиг байгуулах арга хэмжээ Уул уурхайн яамны хүндэтгэлийн танхимд болно.


14.00 цагт: "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд болсон гадаад харилцаатай холбоотой асуудлууд, айлчлалын тайланг мэдээлж, хэвлэлээр гарсан зарим мэдээлэлд залруулга хийхээс гадна сэтгүүлч та бүхний сонирхсон бүх асуултад хариулна. Утас: 89010515, 88080619

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28854
0 эможи
keyboard_arrow_up