Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

2016 оны 2 сарын 16

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа өдөртөө хүйтний эрч суларна

2016 оны хоёрдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон төвийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр ширүүснэ. Завхан голын эхээр 30-35 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм,  Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны хоёрдугаар сарын 17-наас хоёрдугаар сарын 21-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 18-19-нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст  хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28852
0 эможи
keyboard_arrow_up