Ойрын өдрүүдэд хүйтэн байна

2016 оны 2 сарын 15

 Ойрын өдрүүдэд жавартай хүйтэн байна хэмээн малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааруулж байна.

Энэ сарын 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 18,19-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 48-53 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтэрнэ гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28845
0 эможи
keyboard_arrow_up