Нийслэлийн 15 байршилд ус зайлуулах шугам барина

2014 оны 5 сарын 13

Энэ онд Улаанбаатар хотод 15  байршилд гадаргуун ус зайлуулах шугам барих юм. Тодруулбал , Баянзүрх дүүрэг, 13-р хорооллын  21-р байр орчим, Чингэлтэй дүүргийн  5, 6-р хорооны нутаг дэвсгэр орчим, мөн дүүргийн  1-р хороо, Жуулчны гудамж, Гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчим, Баянгол дүүргийн 3-р хороо, Төмөр замын ЗЦТ, “Ган зам” зочид буудал орчим, Амгалан-Ботаникийн тролейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх  2.3 км замд, Гандийн гудамж буюу Дүнжингаравын уулзвараас Чингисийн өргөн чөлөө хүртэлх замд,  Хан-Уул дүүрэг, 120 мянгат, 19-р хорооллын доторх замд зам талбайн борооны ус зайлуулах шугам барина.  Өнгөрсөн онд Олимпийн гудамж ба Их сургуулийн гудамжинд борооны ус зайлуулах нэмэлт шугам, шүүрт худаг хийх ажил эхэлсэн бөгөөд  “Улаанбаатар нэгтэл” ОНӨААТҮГ  тус ажлыг гүйцэтгэж энэ оны 7 сард ашиглалтад өгөх гэрээтэй ажиллаж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2884
0 эможи
keyboard_arrow_up