Татварын хөнгөлөлтийн бүртгэл өнөөдөр дуусна

2016 оны 2 сарын 19

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар жил бүрийн эхний саруудад иргэдэд хэд хэдэн төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлж,  тодорхой хувийг буцааж олгодог. Татварын ерөнхий газраас, чөлөөлөлт эдлэх иргэдийн бичиг баримтыг авах хугацааг энэ сарын 20 хүртэл сунгасан билээ. Тиймээс  орон сууц худалдаж авсан болон барьсан, оюутны сургалтын төлбөр зэргийг төлсөн иргэд  10 хувьд хөнгөлөлт тооцон авах боломж энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм. Татварын ерөнхий газрын мэдээлснээр 2014 оны татварын буцаан олголт болгон 2015 онд улсын хэмжээнд 71 мянга гаруй иргэнд 44 тэрбум төгрөгийг буцааж олгожээ.

Сургалтын төлбөрийн буцаан олголт хоёр янз байдаг. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг эх, мөн суралцах хугацаандаа өөрөө сургалтын төлбөрөө төлсөн оюутан гэдгээрээ ялгаатай бичиг баримт бүрдүүлнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28830
0 эможи
keyboard_arrow_up