Авто зам дээр тогтсон 700 м3 усыг соруулжээ

2014 оны 5 сарын 13

2014 оны 05 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод орсон их  хэмжээний цас хайлж, явган зорчигч болон жолооч нарт хүндрэл үүсгээд байсан юм.  Тиймээс  Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас бохир ус соруулах таван машин, хоёр насос, 25 хүний бүрэлдэхүүнтэй бригад ажиллаж Олимпийн гудамж, Гандийн гудамж, Их Монгол улсын гудамж,  Нэгдүгээр хорооллын арын замуудад тогтсон 700 м3 усыг соруулжээ.  Мөн 05 сарын 09-ний өдрөөс 05 сарын 10-нд шилжих шөнө гурван усны машин, 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр Олимпийн гудамж, Нэгдүгээр хорооллын арын зам, Таван шарын байрын дундах замуудад тогтсон усыг шавхаж соруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2883
0 эможи
keyboard_arrow_up