Улаанбаатарт 6 градус байна
2014 оны 5 сарын 13
Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг. Алтайн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 градус дулаан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2881
0 эможи