Гадаад паспортыг цахимжуулахаар боллоо

Бүртгэл, статистикийн газар “Унгарын Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани”-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Ингэснээр Монгол Улсын үндэсний гадаад паспортыг олон улсын жишигт нийцүүлж,стандартын шаардлага хангасан, шинэ дэвшилтэт технологийн чиптэй цахим паспорт болгох, түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болох юм.
Тус компани нь чиптэй болон чипгүй паспорт, хил нэвтрэх бичиг баримт, аяллын бичиг баримт, Европын холбооны зөвшөөрөлтэй оршин суух хүмүүнлэгийн зөвшөөрлийн бичиг, орогнол хүссэн иргэнд оршин суух зөвшөөрөл, оршин суух картууд, дүрвэгсэд, цагаач болон хамгаалалтад байгаа иргэдэд зориулсан аяллын бичиг баримт зэрэг нууцлал бүхий нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг аж.
Монгол Улсад өндөр нууцлал бүхий иргэний цахим паспортыг нийлүүлснээр Монгол Улсын иргэд гадаад орны хилээр түргэн шуурхай, ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй нэвтрэн орох, баримт бичгийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой юм байна.









