Хилийн боомтууд өнөөдрөөс хэвийн ажиллана

2016 оны 2 сарын 12

Монголын Үндэсний Сар шинийн баяр болон БНХАУ-ын Хаврын баяр тохиож байгаатай холбогдуулан хоёр улс хилийн боомтуудаа түр хаасан билээ. Тодруулбал, Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монголын уламжлал цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Алтанбулаг, Эрээнцавын боомтоос бусад Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 07-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 09-11-ний өдрүүдэд амарлаа.
 
Харин өнөөдөр буюу энэ сарын 12-ноос бүх нийтийн амралтын өдрүүд дуусч, хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28782
0 эможи
keyboard_arrow_up