Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байхыг онцгой анхааруулж байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэн нутгаар салхи шуургатай, хүйтэн байхыг онцгой анхааруулж байна.
2016 оны хоёрдугаар сарын 12-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшиж, төв болон говийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 31-36 хэм, Увс нуур, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм,Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 15-17 хэм хүйтэн байна.
2016 оны хоёрдугаар сарын 13-ноос хоёрдугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд зүүн зүгийн нутгаар, 15-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 13-15-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 47-52 хэм, өдөртөө 36-41 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 15-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.









