Улаанбаатарт 15-17 градус хүйтэн байна

2016 оны 2 сарын 12

                                                       2016 оны 02 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
                                                                                    агаарын урьдчилсан мэдээ:  

 Ихэнх нутгаар үүлшиж, төв болон говийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.  Завхан голын эхээр 31-36 градус, Увс нуур, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус,Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 15-17 градус хүйтэн байна.  
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28768
0 эможи
keyboard_arrow_up