Халамжийн хүүхдүүдийн тайлан тоглолт боллоо
Тайваны “Хүүхэд гэр бүлийг дэмжих сан”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар нь жил бүр уламжлал болгон Халамжийн хүүхдүүдийн тайлан тоглолт 2014 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 10.00-13.00 цаг хүртэл Хан-Уул дүүргийн Соёлын ордонд боллоо. Хан-Уул дүүргийн 71, 190-р цэцэрлэгийн бяцхан сурагчид урлагийн тоглолтоо үзүүллээ. Тус тоглолтыг Тайваны сангийн төлөөлөгч Ли Күй Пин, 71-р цэцэрлэгийн эрхлэгч н.Эрдэнчимэг, 190-р цэцэрлэгийн эрхлэгч Батгэрэл нар үзэж сонирхсон юм.Тоглолт амжилттай болж 71-р цэцэрлэг шилдэг цэцэрлэгээр шалгарч үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Мөн тайлан тоглолтыг амжилттай бэлтгэн оролцсон тус 2 цэцэрлэгийн багш, туслах багш нарт болон оролцсон бүх хүүхдүүдэд Тайваны сангийн төлөөлөгчид гарын бэлэг гардууллаа. Тоглолтыг нийт 150 гаруй хүн үзэж сонирхсон байна.