Шилжилт хөдөлгөөнийг зогсооно
2016 оны 2 сарын 05

УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 29-нд болно. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо ирэх гуравдугаар сард багтааж сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хуудаст байрлуулахаар болжээ. Мөн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сарын 30-наас гадаад, дотоод аливаа шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм байна. Ингэснээр нас барсан хүмүүсийн нэр дээр санал өгдөг, санал луйварддаг явдал зогсоно гэж СЕХ үздэг. Өнгөрсөн сонгуулиар ч мөн л шилжилт хөдөлгөөний түр зогсоож байсан юм. Тус хороо тавдугаар сарын 20-ноос бие даагч болон нам, эвслээс нэр дэвшигчийг бүртгэж эхлэх гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









28662
0 эможи