“НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" боллоо

2014 оны 5 сарын 12

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам түүний харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар хамтран “гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн үйл ажиллагааг иргэдэд таниулах “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-ийг 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт Чингисийн талбайд зохион байгууллаа. Тус өдөр Чингисийн талбайд болсон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын Нээлттэй өдөрлөгт Хан-Уул дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв оролцож үйл ажиллагаагаа танилцууллаа. Үйл ажиллагааны үеэр олон хүн хүссэн асуултаа асууж, зөвлөмж авч, санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2866
0 эможи
keyboard_arrow_up