Америкт боловсрол эзэмшсэн залуус эх орондоо ажиллана

2016 оны 2 сарын 05

Манай орны хувьд залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр байгаатай холбогдуулан ажилгүй залуучуудыг тодорхой хугацаагаар гадагшаа гаргаж ажиллуулах, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн Монголчуудыг сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулах, ажиллах хөдөлмөрлөх боломжоор хангах чиглэлээр Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаад Америкийн нэгдсэн улсад суралцаж байгаа Монгол оюутан, залуучуудын санаачлагаар жил бүр зохион байгуулдаг Хөдөлмөрийн яармагт оролцохоор болоод байна. АНУ-д суралцаж, ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг ажлын байраар хангах, эх орондоо ирж ажиллах, дадлагажих боломжоор хангах зорилготой  Хөдөлмөрийн өдөрлөг нь энэ жил 6 дахь удаагаа АНУ-ын Санфранцеско хотод 2016.3.20-нд зохион байгуулагдах юм.

Уг өдөрлөгт Хөдөлмөрийн яам, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг 10 ажил олгогч байгууллага, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 20 ажил олгогч байгууллагууд оролцоно.

Түүнчлэн өдөрлөгийн үеэр “Надад хэлэх үг байна” илтгэлийн тэмцээн, уулзалт хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаа болох аж. 

 
 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28653
0 эможи
keyboard_arrow_up