Монгол улс НҮБ-ын ХЭЗ-ийн АЖЛЫН ХЭСГИЙН илтгэгчээр ажиллав

2016 оны 2 сарын 05

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн гишүүний хувьд Соломоны Арлууд Улсын хүний эрхийн төлөв байдлын тайланг НҮБ-ын ХЭЗ-өөр хэлэлцэх Ажлын хэсгийн Илтгэгчээр ажиллав.

Энэ нь манай улс НҮБ-ын ХЭЗ-ийн үйл ажиллагаанд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн эрхтэйгээр оролцож эхэлснээс хойш хийгдэж буй анхны томоохон ажил юм.

ХЭЗ нь НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн нөхцөл байдлыг (Universal Periodic Review-UPR) 4 жил тутамд хянан хэлэлцэж, дүгнэлт, зөвлөмж гаргах үндсэн үүрэгтэй.

ХЭЗ жилд дунджаар 42 улсын хүний эрхийн төлөв байдлын тайланг хэлэлцдэг. ХЭЗ-ийн гишүүнээр ажиллаж буй 47 улс бүр тухайн жилд хэлэлцэгдэх 3-4 улсын тайланг гардан хариуцаж, хэлэлцэх үйл явцад тэргүүлэх үүрэгтэйгээр оролцдог. Тухайлбал Монгол Улс ХЭЗ-ийн гишүүний хувьд 2016 онд Соломоны Арлуудын Улс, Сент-Винсент ба Гренадин, Уганда зэрэг 3 улсын хүний эрхийн төлөв байдлын тайланг хэлэлцэх Ажлын хэсгийн Илтгэгчээр ажиллах юм. Хүний эрхийн төлөв байдлын тайлангаа хэлэлцүүлж буй улсыг ХЭЗ-ийн гишүүн орнуудад харицуулахдаа гишүүн 47 улсын дунд шодолт хийж оноодог болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28651
0 эможи
keyboard_arrow_up