Super student 3 реалити шоуны оролцогчид хүүхдийн хорих ангийн сургалтьн танхимыг засварлан, тохижууллаа

2014 оны 5 сарын 12

Хорих 411 дүгээр ангид 2014 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Их засаг олон улсын их сургуулиас зохион байгуулж байгаа “Super student 3”  реалити шоуны шилдэг оролцогч оюутнууд  хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэхүү тэмцээнийхээ хүрээнд хүүхдийн хорих ангийн сургалтьн танхимыг засварлан, иж бүрэн тохижуулж өгсөн байна. Танхимын нээлтийн ажиллагаанд ИЗОУИС-ын маркетингийн албаны дарга В.Рэнцэндэн, маркетингийн албаны мэргэжилтэн А.Алтанхундага, багш Н.Баярсайхан, Н.Жаргал нар оролцож, сурагчдад сургалт, хүмүүжлийн яриа, таниулга  хийжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2865
0 эможи
keyboard_arrow_up