Сар шинийн өдрүүдэд хилийн зарим боомт амарна

2016 оны 2 сарын 04

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын уламжлалт Цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд хилийн зарим боомт амарна.  Тодруулбал, Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2016 оны хоёрдугаар сарын 7-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 9-11-ний өдрүүдэд амарна.

Харин агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомт олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар ажиллах бол авто замын Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу тус тус амралтгүй ажиллана гэж ХХЕГ-ын Олон нийттэй харилцан албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28629
0 эможи
keyboard_arrow_up