Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 2 сарын 04

09.00 цагт: Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр шинээр байгуулагдаж буй “Ажил, мэргэжлийн мэдээллийн төв”-ийн нээлт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд /Хөдөлмөрийн биржийн байр/ болно. Нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Олон улсын болон дотоодын байгууллагын төлөөлөгчид оролцоно. Утас: 89994974


11.00 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны бүх гишүүдийн хурал болохтой холбогдуулан Үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагчид "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдэгдэл хийнэ.


11.00 цагт: Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал болно.


11.00 цагт: БНХАУ руу үхэр, хонь, ямааны мах гаргах эрх авсан нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж хүлээн авч уулзаж, батламжийг нь гардуулна. Арга хэмжээ МХЕГ-ын хурлын танхимд болно. Утас: 91989890


11.30 цагт: "Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Герман, Австрали, Швейцарийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Германд хэрэглэж буй дөрвөн мэргэжлийн 88 сурах бичгийг монгол хэлнээ орчуулан хүлээлгэн өгөх ажиллагаа Барилгын Политехник коллежид болно. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ХБНГУ-аас Монголд суугаа Элчин сайд Герхард Тийдеманн, Австралийн Элчин сайд Ж.Лангтри нарын албаны хүмүүс оролцоно. Утас: 91915340


12.00 цагт: "Дэлхийн хавдартай тэмцэх өдөр"-ийг тохиолдуулан энэ төрлийн өвчнөөр зовж шаналж буй  иргэд галт тэргээр үнэ төлбөргүй зорчих тухай гэрээнд  гарын үсэг зурах арга хэмжээ УБТЗ-ын төв байранд болно.


14.00 цагт: Хүлэмжийн агропаркийн танилцуулга Японы соёлын товд болно.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28581
0 эможи
keyboard_arrow_up