Хан-Уул дүүргээс урьдчилан сэргийлэх шалгалт явуулжээ

2016 оны 2 сарын 03

Хан-Уул   дүүрэгт   байрладаг   худалдааны   төвүүд,   хүнсний   үйлдвэр,   хоол үйлдвэрлэлийн 25 иргэн,  66   аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар 68 зөрчил илрүүлснээс 50 зөрчлийг газар дээр нь арилгуулж,   хаяг,   шошгоны   зөрчилтэй   8   нэр   төрлийн   15,6   кг бүтээгдэхүүнийг эргүүлэн татуулах арга хэмжээг авсан юм. Мөн гарал үүсэл нь баталгаажилтгүй 28 нэр төрлийн 33 бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын төв лабораторийн шинжилгээнд хамруулаад байна. Хяналт   шалгалтад   хамрагдсан   иргэд,   аж   ахуйн   нэгжийн   ажилтнуудад хүнсний   бүтээгдэхүүний   чанар,   аюулгүй   байдал,   хаяг   шошгоны   мэдээллийн талаархи гарын авлага, НМХГ-аас боловсруулсан “ЗӨВЛӨМЖ”-ийг тарааж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн  мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28577
0 эможи
keyboard_arrow_up