НӨАТ суутган төлөгч нарт зориулсан сургалт болно

2016 оны 2 сарын 03

НӨАТ суутган төлөгч нарт зориулан ebarimt.mn цахим хуудсанд НӨАТ-ын цахим падаан үүсгэх, НӨАТ-ын цахим  тайлан гаргах болон анхаарах асуудлууд сэдвээр сургалтыг ГТЕГ болон МҮХАТ-аас хамтран зохион байгуулж байна.
    Сургалтанд урдчилан бүртгүүлэх шаардлагаггүй, төлбөргүй бөгөөд МҮХАТ-ын 1 давхрын их танхимд 2016 оны 2 дугаар сарын 3, 4-ний өдөр доорх хуваарийн дагуу зохион байгуулна.
 
1.    ЧД, ХУД                II сарын 3-нд   10.00-12.00
2.    БЗД, НТГ               II сарын 3-нд   14.00-16.00
3.    УТОХГ, СХД        II сарын 4-нд   10.00-12.00
4.    БГД, СБД              II сарын 4-нд   14.00-16.00
 
 Сургалтын үеэр  ГТЕГ-ын дэргэдэх НӨАТ-ын Урамшууллын Системийг хөгжүүлэх төслийн нэгж болон МҮХАТ-аас кассын машин борлуулж буй аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдааг 2016 оны 2 дугаар сарын 3,4,5-ны өдрүүдэд  зохион байгуулах тул "Бизнес эрхлэгч" та бүхэн өөрийн үйл ажиллагаандаа тохируулан төлбөрийн баримт гаргах олон төрлийн шийдлээс сонголтоо хийх боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28564
0 эможи
keyboard_arrow_up