Маргаашнаас ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ үйлчилгээг нэвтрүүлнэ

2016 оны 2 сарын 29

Монгол Улс цахим гарын үсгийн үйлчилгээг ирэх сараас нэвтрүүлэхэд бэлэн болжээ.  Монгол Улсын иргэд цахим гарын үсэг хэрэглэх техникийн болон эрхзүйн орчин бүрдсэн учраас ирэх сараас албан ёсоор хэрэгжүүлж эхлэхээр болжээ. 

Цахим гарын үсгийн ажлыг “Монпасс Са” компани хэрэгжүүлж байгаа юм. Тус компанийн зүгээс цахим гарын үсгийг нэвтрүүлэхэд бүх зүйл бэлэн болсон гэдгийг дурдлаа. Ингээд эхний алхам болох иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох ажлыг ирэх сарын нэгнээс хийхээр болсон байна.

Гуравдугаар сарын нэгний өдрөөс тоон гарын үсгийн гэрчилгээг иргэдэд Бүртгэл статистикийн ерөнхий газрын салбар нэгжүүдээр дамжуулан олгоно. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх дээр нь тоон гарын үсгийг бичих юм байна. Харин аж ахуйн нэгжүүдэд Гааль татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын салбар нэгжүүдээр дамжуулан дөрөвдүгээр сарын нэгнээс олгох юм байна.

Тодруулбал, эхний ээлжид цахим гарын үсгээр Худалдан авах ажиллагааны газар, Зам тээврийн яам, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Лицензийн төв, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гааль татварын ерөнхий газрын үйлчилгээ авахад ашиглаж болох юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28563
0 эможи
keyboard_arrow_up