“Аз жаргалтай гэр бүл” урлагийн наадам болно

2014 оны 5 сарын 12

МГБССН-ээс 20 жилийнхээ ойн арга хэмжээнд зохион байгуулж байгаа арга хэмжээний нэг нь гэр бүлүүдийн дунд “Аз жаргалтай гэр бүл” урлагийн наадмыг 2014 оны 05сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Уг наадамд гэр бүл болсон хэн бүхэн оролцох боломжтой тул та авъяас чадвараа харуулсан ямар ч жанарын 20 минутын бичлэгийг тус нийгэмлэгт  хүргүүлэх ажээ.Энэ наадам нь гэр бүлийн харилцааг бэхжүүлэх, авъяасыг дэмжих зорилготой юм. Тус наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн гэр бүл тэргүүн байрыг эзэлж байжээ. Шагналын сангийн хувьд:

-Тэргүүн байр- Нэг сая төгрөг
-Дэд байр- 800 мянган төгрөг
-Гутгаар байр- 500 мянган төгрөг 
-Тусгай байр-3 болон Мундаг аав, Мундаг ээжийг тодруулах ажээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2850
0 эможи
keyboard_arrow_up