Цацрагийн хяналтын улсын байцаагч нар сургалтад хамрагдлаа

2016 оны 2 сарын 02

АНУ-ын Эрчим хүчний яам, Сандиагийн үндэсний лаборатори, Цөмийн энергийн комиссийн Ажлын албатай хамтран улсын байцаагч нарыг мэргэшүүлэх “Цацраг идэвхт материалын аюулгүй байдлын хяналт”, “Цацрагийн аюулгүй байдлын дүрэм, журам” сэдэвт сургалтыг 2016 оны 01 дүгээр сарын 20-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, биет хамгаалалт, хяналт шалгалт хийхэд анхаарах зүйл, цацрагийн аюулгүй байдлын дүрэм журмыг боловсруулах, олон улсад цацрагийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг зэрэг чиглэлээр Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн 16 байцаагч, холбогдох бусад байгууллагын 24 албан тушаалтан, нийт 40 төрийн албан хаагч хамрагдлаа.

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангаснаар хүн ам, байгаль орчныг цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн нөлөөллөөс хамгаалах, цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг хангах ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28495
0 эможи
keyboard_arrow_up