Гэр бүлийн өдөрт зориулан “Миний гэр бүл-Миний жаргал” аяныг зохион байгуулах гэж байна
Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг үүсгэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойг тохиолдуулан “Миний гэр бүл-Миний аз жаргал” нэртэй тав хоногийн аяныг нийслэл болон 14 аймгийнхаа салбаруудад зохион байгуулах гэж байна. “Миний гэр бүл-Миний жаргал” аяны хэвлэлийн бага хурал өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд боллоо. Хэвлэлийн хуралд мэдээлэл өгөхөөр МГБССН-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг, МГБССН-ийн тусламж үйлчилгээний албаны менежер Ч.Сэлэнгэ, МГБССН-ийн УЗ-ийн гишүүн анагаах ухааны профессор Б.Дангаасүрэн, МУГЗ, Монголын концертын төвийн тэргүүн Д.Ухнаа, МГБССН-ийн нарийн бичиг, УЗ-ийн гишүүн М.Санжаасүрэн нар оролцлоо. Тус аяны хүрээнд олон үйл ажиллагаа зохиогдох бөгөөд энэхүү өдрүүдэд иргэн та “Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг”-т очиж үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийлгэж, зөвлөгөө авах боломжтой юм байна.









