Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ

2016 оны 1 сарын 27

Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаарх зөвлөмжийг хүргэж байна.

Хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настай хүмүүсдолоо хоногт нэгээс хоёр удаа хоёроос дээш цагаар цэвэр агаартай орчинд байх хэрэгтэй гэнэ.   Ялангуяа 1-3 сартай хүүхдийг аль болох битүүмжлэл сайтай, өндөр тэргэнд салхилуулж байх шаардлагатай гэнэ. 

Мөн тав хүртэлх насны хүүхдийг зам дагуу явах, зам хөндлөн гарах, замын түгжрэл ихтэй үед тэвэрч явахыг зөвлөмжийг хүргүүлж байна. Учир нь автомашины утаанаас ялгарах хорт хийнд агуулагдах хүнд металууд агаарт нэг метр орчим тогтонгишил үүсгэсэн байдаг. Аль болохоор ачаалал ихтэй замаас холуур явах хэрэгтэй.

Амны хаалт хэрэглэж хэвших

Өвөл амны хаалт байнга хэрэглэж хэвших хэрэгтэй.  Ялангуяа, өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарах үед амны хаалт зүүж байх хэрэгтэй. Учир нь өглөө, оройд агаарын бохирдол хамгийн их байдаг. Мөн дулаан газар байж байгаад гэнэт хүйтэн, хортой агаар амьсгалахад амьсгалын замыг цочроодог. Улмаар астма өвчин үүсэх нөхцөл болдог байна.Энгийн материалаар хийсэн амны хаалт нь агаар бохирдуулагч хийнүүдээс бүрэн хамгаалдаггүй учир нанотехнолгиор хийсэн амны хаалт хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.

 

Илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх

Агаарын бохирдлоос хамгаалах хамгийн сайн аргын нэг нь илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх явдал юм. Дархлаа сайн байснаар элдэв өвчин тусах магадлал буурна. Иймээс чанартай, илчлэг сайтай халуун хоол хүнс тогтмол (хоол хүнсийг дөрвөн цаг тутам хэрэглэхэд тохиромжтой) хэрэглэж байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С витамин уувал сайн. Энэ нь уушгины өвчлөлөөс сэргийлэх нэг арга юм. Мөн өвлийн улиралд Е витаминтай хүнс хэрэглэх хэрэгтэй. 

Гэр, орон байрны дотоод орчны агаарын чанарт анхаарах

Хүний хамгийн их цагаа гэртээ буюу орон байр дотор өнгөрөөдөг. Иймээс гэр орон байрны агаарын чанарт анхаарах хэрэгтэй. Үүний тулд:

 1.  Гэртээ гадуур өмсдөг гутал, хувцастайгаа  явахгүй байх

2.  Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх

3.  Агаарын бохирдол ихтэй үед гэр, орон байрны салхивчийг онгойлгохгүй байх

4.  Гэртээ тамхи татахгүй байх

5.  Түлшний хэрэглээ багасгадаг шаталт сайтай сайжруулсан зуух хэрэглэх

6.  Хорт утаа ялгаруулдаг хог, гялгар уут, дугуй, хуванцар зэргийг шатаахгүй байх

 

Агаар цэвэршүүлэх төхөөрөмж тавих

Манай улсад агаар цэвэршүүлдэг олон төрлийн аппарат, төхөөрөмж  орж ирсэн байгаа. Тухайлбал, озоны тусламжтайгаар агаарыг ариутгаж, халдваргүйжүүлэн, нянг устгах үйлчилгээтэй аппарат байна. Мөн хасах цэнэгтэй ион, хэт ягаан туяагаар агаар цэвэршүүлдэг төхөөрөмж байгаа юм. Эдгээрээс сонгон авч хэрэглэж болно. Ялангуяа, албан байгууллагад агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байх шаардлагатай.

Машинаар замын хөдөлгөөнд оролцох үед

Замын хөдөлгөөн их, агаарын бохирдлын тогтонгишил үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохдоо гадна агаарыг машиндаа шууд оруулахгүй, цонхыг нээхгүй байх учир нь автомашинаас ялгарсан утаа машин дотор нэвтэрч таны болон зорчигчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Дизель хөдөлгүүртэй автомашины утаа хамгийн их бохирдуулагчдыг агуулдаг. Мөн тээврийн хэрэгслийн агааржуулалтын системдээ шүүлтүүр тавих нь зүйтэй.

Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо

Иргэд, аж ахуйн нэгжид зориулсан агаарын бохирдол, тоосжилтыг бууруулах энгийн зөвлөмжүүд:

1.  Ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх (айл, өрх бүр мод тарих)

2.  Ард иргэд агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжин идэвхтэй оролцох

3.  Гэр, байшингаа дулааны улиралд сайн дулаалах,

4.  Утаа бага гаргадаг  технологийн зуух, түлш хэрэглэх

5.  Дотоод, гадаад орчны агаарын бохирдол, түүнийг бууруулах  арга замын талаар харилцан мэдээлэл солилцох

6.  Хог хаягдал, бохир усаа  ил задгай хаяхгүй  зэрэг үйл ажиллагаанд идэвхитэй оролцох

Хэрвээ гадаа дасгал хийдэг бол өглөө эрт хийж байх хэрэгтэй

Агаарт агуулагдах озоны хэмжээ өглөөд хамгийн бага байдаг ба дасгал хийж амьсгаадах үед озон уушигны гүнд нэвтэрдэг. Хөдөлгөөн ихтэй замууд, төв замтай ойрхон байх нь агаарын бохирдолтой холбоотойгоор эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг нэмэгдүүлдэг., эргэн тойрон 400 метрийн дотор дасгал хийхгүй байхыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28299
0 эможи
keyboard_arrow_up