“Залуучуудын асрамжийн төв”-ийн залуусыг ажилд зуучилна

2016 оны 1 сарын 26

Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран Баян зүрх дүүргийн Амгаланд байрлах Залуучуудын асрамжийн төвд нэг өдрийн уулзалт, сургалт зохион байгууллаа. Тодруулбал, залуучууддаа урам өгч итгэл найдвар өгөх зорилгоор “Мөрөөдөл”, “Бэрхшээл ба боломж” сэдвээр чин сэтгэлийн яриа өрнүүлж, Хувь хүний хөгжил, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулжээ.

Мөн энэ үеэр Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс гаргасан цагийн ажилтны дэвтэр үнэ төлбөргүй тарааж, тэдгээр залуусыг зохион байгуулалттайгаар ажилд зуучлахаар болсон байна. Тус төвийн залуучууд ажил хийх хүсэлтэй байгаа бөгөөд хариуцлага алдалгүй ямар ч ажил голохгүй хийнэ гэдгээ илэрхийлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28255
0 эможи
keyboard_arrow_up