Улаанбаатарт 8-13 хэм дулаан байна

2014 оны 5 сарын 12

Өнөөдөр баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

Салхи 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 13-14-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 12-нд төвийн нутгаар, 13-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаахан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2821
0 эможи
keyboard_arrow_up