2016 оны нэгдүгээр сарын 25-наас нэгдүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2016 оны нэгдүгээр сарын 25-наас нэгдүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 26-нд Хангайн уулсаар, 28-нд төв,зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 25, 28-нд зарим газраар, 26, 27-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.









