Нийслэлд 25 байршилд тээврийн хэрэгслийн татвар хураах цэг ажиллаж байна

2014 оны 5 сарын 10

Нийслэлийн хэмжээнд автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Татвар хураалтын Төв комисс хуралдаж,  тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураалтын  явцын мэдээллийг танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураалтын явц эхний 4 сарын байдлаар 83,3 хувьтай, агаарын бохирдлын төлбөрийн бүрдүүлэлт 87,4 хувьтай, авто зам ашигласны төлбөр 84,3 хувьтай байгаа юм байна.

Улаанбаатар хотод бүртгэлтэй боловч хөдөө орон нутагт байгаа тээврийн хэрэгслүүд тухайн байгаа газартаа албан татвартаа хамрагдах ёстой юм байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй боловч хөдөө орон нутагт байгаа бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд тухайн орон нутгийн банкаар дамжуулан төлбөрөө төлөх юм.

Татвар, төлбөр хураах ажлын эхний шат 5 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бол татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10–наас эхлэн 06 дугаар сарын 24-ны хооронд зохион байгуулна. Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг  иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан зохион байгуулж байгаа юм.  Дүүргийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2817
0 эможи
keyboard_arrow_up