Энэ амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2016 оны 1 сарын 23

Энэ амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин сар шининй обаярын өмнөх амралтын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон юм.
Таны автомашины улсын дугаарын сүүлчийн орон:
2, 4, 6, 8, 0-ээр төгссөн бол Нэгдүгээр сарын 30, Хоёрдугаар сарын 6-ны БЯМБА гарагт замын хөдөлгөөнд оролцоно.
1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол Нэгдүгээр сарын 31, Хоёрдугаар сарын 7-ны НЯМ гарагт замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









28155
0 эможи