“Ухаалаг” худгаас смарт картаар ус авдаг болно

2016 оны 1 сарын 23

Ус сувгийн удирдах газраас гэр хорооллын ус түгээх байруудыг "ухаалаг" болгох ажлын хүрээнд эхлээд төвийн зургаан дүүргийн 20 ус түгээх байрыг ухаалаг болгосон аж. Уг ажлын албан ёсны нээлт өчигдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд Сургуулийн 23 дугаар гудамжинд байрлах Хайлаастын 116 дугаар ус түгээх байрны гадна талбайд болжээ. 
 
Ус түгээгчгүйгээр ажиллах уг "Ухаалаг" ус түгээх байруудаас иргэд смарт картаа уншуулан 24 цагийн турш үйлчлүүлэх боломжтой бөгөөд усны үнэд өөрчлөлт ороогүй гэнэ. Худгуудыг ухаалагжуулах энэхүү системийг цаашид нийслэлийн хэмжээний бүх ус түгээх байруудад суурилуулахаар болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28154
0 эможи
keyboard_arrow_up