Шатахууны үнэ 100 төгрөгөөр хямдарла

2016 оны 1 сарын 23

Дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ 3-4 дахин унаад байгаа ч шатахууны жижиглэнгийн үнэ буурахгүй байгаад иргэд бухимдалтай байсан. Тэгвэл өнөөдрөөс зарим ШТС-д АИ 92 шатахууны үнэ 100 төгрөгөөр хямдарчээ.

Баррель нефтийн ханш нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 26.76 ам доллар байлаа. Дэлхийн зах зээл дээрх үнээс үл хамаарч Монголд бензин шатахууны тал дээр үнэ тогтворжуулах бодлого барьж ирсэн нь иргэдэд таатай бус байсан. АИ-92 бензины үнэ 100 төгрөгөөр буурснаар 1560 төгрөг болжээ.

Зарим жолоочийн хувьд шатахууны үнэ энэ ханшаас илүү хэмжээнд ч буух боломжтой гэсэн бодолтой байна. Ямар ч байсан 92 бензины үнэ буусан нь цаашид  ханш дахин буух итгэлийг төрүүлжээ. Хэрэв бүх бараа бүтээгдэхүүний ханшид шууд нөлөөлдөг шатахууны үнэ энэ хэвээрээ бууж чадвал албаны хүний хэлснээр онгоцны тийзийн үнэ, тээврийн үйлчилгээний тасалбарын үнэд өөрчлөлт орохыг ч үгүйсгэсэнгүй.

Өнөө өглөөний байдлаар бүх ШТС-ууд үнээ буулгаагүй байлаа. Тоотой хэдэн шатахуун импортлогч компаниуд л үнээ буулгасан. Тиймээс энэ удаагийн үнийн өөрчлөлтийг Уул уурхайн яамнаас бодлогоор буулгасан уу, эсвэл компаниуд удирдлагынхаа  шийдвэрээр буулгасан уу, цаашид дахин буулгах эсэх талаар ирэх 7 хоногт тайлбар хийнэ гэсэн чиглэлтэй байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28148
0 эможи
keyboard_arrow_up