Энэ сарын 24-өөс нийт нутгаар хүйтний эрч суларна

2016 оны 1 сарын 21

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр 24-ны өдрөөс нийт нутгаар хүйтний эрч сулархаар байна. Харин 24-ныг хүртэлх хугацаанд эрс хүйтний эрч чангарах төлөвтэй байна.
 
2016 оны 01 дүгээр сарын 22-ноос 01 дүгээр сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:    
 
22-нд нутгийн зүүн өмнөд, 25-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 22-нд ихэнх нутгаар, 25-нд  төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Хугацааны эхээр Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 33-38 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна. 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28086
0 эможи
keyboard_arrow_up